“TOP 20” индекс 0.21 хувиар өсчээ

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 109,399,647 төгрөгийн үнийн дүн бүхий 1,219,914 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC+7.14%) болон “Сүү” ХК (SUU+2.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес Центр” ХК (HRM-1.93%) болон “Түмэн Шувуут” ХК (TUM-0.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.21 хувиар өсч, 20631.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,591,989,542,003.96 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

SHARE