Дэндүү эрт донгоддог тахиаг шүүхэд өгчээ

Францад олны анхаарлыг татсан нэгэн шүүх хурлын тов зарлагджээ. Шаранта мужийн Морис гэх нэгэн тахиа дэндүү эрт донгодоод ойр тойрны оршин суучдыг  унтуулж амруулахгүй байгаа тул Бирон гэх эмгэн шүүхэд гомдол гаргажээ.

Амар амгалан байдлыг нь алдагдуулсны төлөө Морисын эзэн Корин Фессогоос 1000 евро нэхэмжлэн Бирон эмгэн шүүхэд хандсан юм байна.

Энэ явдлын талаар хэвлэлээр мэдээлснээс хойш францчуудын нэг хэсэг нь тахиаг, нөгөө хэсэг нь Бирон эмгэний талд орж, өмөөрч буй гэнэ. Морис тахиаг өглөө үүрээр эртлэн донгодох нь гэмт хэрэг, зөрчил биш гэсэн үзсэн 155 мянган хүн гарын үсэг цуглуулаад амжжээ.

Шүүх хурлыг өнгөрсөн долдугаар сарын 4-нд зарласан ч гомдол гаргасан болон хариуцагч талынхан ирээгүй аж. Асуудлыг зөв зүйгээр шийдэх ганц л зам байгаа тухай мөн хэвлэлээр дурьджээ. Энэ нь Бирон болон Морисын амьдардаг газар нь хот уу, эсвэл хөдөө орон нутагт тооцогдох уу гэдгийг тогтоох учиртай юм байна. Хэрвээ хот гэж тогтвол Бирон эмгэний зөв, харин хөдөө орон нутаг гэвэл Морис тахиа өглөөгүүр хэдэн ч цагт чөлөөтэй донгодох бүрэн эрхтэй юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE