Цагдаагийн хэсэгт автомашин өгөв

Дархан сумын алс зайдуу захын гэр хорооллын иргэдийн амар тайван амьдралыг сахин хамгаалж байгаа цагдаагийн хэсгийн албан хаагчдын шуурхай үйлчилгээнд нь зориулан хоёр авто машин хүлээлгэж өглөө.

“Амгалан-Дархан 1, 2, 3 ” хөтөлбөрүүдийг Дархан сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж Цагдаагийн үйлчилгээний авто машины  парк шинэчлэлийг өмнө нь 4 машинаар нэмэгдүүлсэн  юм. Цагдаагийн машин техникүүдийг  өдөр шөнөгүй  байнга ашигладаг учир Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр олгосон  хоёр машины  нэг жилийн засвар үйлчилгээг Дархан сумын  Засаг дарга Б.Азжаргал    шийдвэрлэж өгөхөөр болсноо дуулгалаа.

О.Хишигсүрэн

SHARE