Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонкгонг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлж татах шийдвэрийг гаргалаа.

Түүнийг дипломат албанд ажиллаж байхдаа хууль бусаар бараа тээвэрлэсэн хэрэгт холбогдсон гэж буруутгажээ. Тодруулбал, С.Эрдэнэ Австрийн Вена хотод Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 онд ХБНГУ+ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад шалгуулж байжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE