Фалькао: Хименес надаас хачин хачин юм асуугаад анхаарал сарниулчихсан

2014 оны ДАШТ-ий урьдчилсан хэсгийн Уругвай-Колумбын тоглолтын үеэр өрсөлдөгч багийнх нь хамгаалагч Хосе Хименес байн байн хачин жигтэй зүйл асууж сэтгэл санааг тогтворгүй болгож, анхаарлыг нь сарниулсан тухай Радамель Фалькао дурсан ярьжээ.

“Хименес байсхийгээд л хачин хачин юм асуугаад байсан болохоор би тоглолтод анхаарлаа ч төвлөрүүлж чадаагүй. Тэр надаас олон юм асуусан. Эхлээд ямар машинтайг минь асуулаа. Тэгэхээр нь би ямар машинтайгаа хэлэх гэтэл гүйгээд явчихсан. Бөмбөг өрсөж авах гээд гүйчихэж байгаа юм. Энэ гэхдээ зөвхөн эхлэл нь.

Дараа нь надаас “Эквадор, Колумб, Венесуэл зэрэг улсуудын төрийн далбаа яагаад төстэй өнгөтэй байдаг юм бэ?” гэж асуусан. Тэгснээ дараа нь дахиад л дэргэд ирчихээд “Өнөөдөр би шигшээ багтаа анх удаа тоглож байна. Энэ өдөр судрыг биедээ шивүүлдэг юм уу” гээд л яриад байсан. Тэгж байснаа “Есдүгээр сар гэдэг үг чинь September гээд p үсэгтэй бичигддэг билүү, яадаг билээ?” гэж асууж байгаа юм.

Ингээд яахав би нөгөө хачин асуултад нь толгой эргээд зогсож байтал надаас өрсөөд бөмбөг аваад явчихсан. Хименес намайг галзууруулах дөхсөн шүү, тэгэхэд” хэмээн Фалькао өгүүлжээ.

Ингээд дүндээ Хосе Хименесийн Уругвайн шигшээ 2:0-ээр хожсон юм. Хоёр баг хоёулаа ДАШТ-д оролцох эрхээ авсан.

News1.mn Р.Гэгээ

SHARE