Эмилиано Салагийн үхэлд буруутай байж болох анхны сэжигтнийг баривчлан байцаажээ

28 насандаа онгоцны ослоор амь үрэгдсэн аргентин хөлбөмбөгч Эмилиано Салагийн үхэлд буруутай байж болох анхны сэжигтнийг Их Британийн цагдаа нар баривчлан байцаажээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол 64 настай нэгэн эрийг Эмилиано Салагийн амиа алдсан онгоцны ослын хэрэгт сэжиглэн байцаасан гэнэ. Гэхдээ тухайн хүний нэрийг зарлахаас татгалзжээ.

Францын “Нант”-д тоглож, өнгөрсөн улирлын эхэнд өндөр амжилт үзүүлсэн Эмилиано Салаг Уэльсийн “Кардифф” 15 сая паундаар худалдан авахаар гэрээ хийсэн ч хөлбөмбөгч шинэ баг руу очих замдаа онгоцны ослоор амь үрэгдсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE