Погба “Улаан чөтгөрүүд”-ээс үнэнчийн урамшуулал авчихаад явах уу?

26 настай франц хагас хамгаалагч Поль Погба “Манчестер Юнайтед”-аас явж, шинэ сорилт руу тэмүүлэхийг хүсч буйгаа Японд сурталчилгааны шугамаар аялж явахдаа мэдэгдсэн билээ. Түүний агент Мино Райола ч эрхээ сэргээснээр Италийн “Ювентус” юмуу эсвэл Испанийн “Реал Мадрид”-ын аль нэгтэй тохирох магадлалтай болсон.

Гэхдээ “Манчестер Юнайтед” 130 сая паундаас доогуур үнээр зарахгүй гэсэн хатуу байр суурь баримталж буй сурагтай. Погбагийн хувьд ч яаран явчихаж төвдөхгүй байгаа гэнэ. Учир нь долдугаар сарын 1-нд тэрбээр “Юнайтед”-ын бүрэлдэхүүнд байвал үнэнчийн урамшуулал гэж 3.78 сая паунд хүртэхээр гэрээнд нь заасан ажээ. Энэ мөнгөө авчихаад дараа нь Погба өөр баг руу явах магадлалтай ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE