Багануурын уурхайчдын XIII спортын их наадмын нээлт боллоо

Нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд зүүн зүгээс буюу дүүргийн эрүүл мэндийн төвөөс Д.Нацагдоржийн талбай хүртэл 360 хүн жагсан алхсан бол баруун урд зүгээс буюу компанийн төв байрнаас  дугуйтай 27 тамирчин ирсэн юм.  Тамирчдын жагсаал төв талбайд орж ирэн байрлалаа эзэлсний дараа  ерөнхий шүүгч Э.Батбаяр бамбар барин гүйцэтгэх захиралд гардуулж өгсөн юм. Нээлтийн үеэр биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг тамирчдад шагнал гардууллаа.

Туялзуур сэлэмний спортын дэд мастер цолоор Уурхайчин спорт цогцолборын дасгалжуулагч Болд овогтой Хатанзориг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын “Алтан од” тэмдгээр Технологийн автомашины засварын хэсгийн засварчин, волейболын спортын дэд мастер Дашдондог овогтой Эрдэнэбаатар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын “Спортын алдар” тэмдгээр Засварын хэсгийн засварчин, Монгол улсын хошой мэргэн Нанжид овогтой Цэрэнжав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр Захиргаа ахуй үйлчилгээний тасгийн үйлчлэгч, хөнгөн атлетикийн спортын мастер Ёндон овогтой Цэндсүрэн

Багануур дүүргийн Засаг даргын Жуух бичгээр Уулын 2-р хэсгийн Ээлжийн мастер, Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Банди овогтой Мөнхбат

Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн нягтлан бодогч, теннисний спортын дэд мастер Лувсангомбо овогтой Эрдэнэчулуун

Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Уулын 1-р хэсгийн экскаваторын туслах машинч, Хоккейн спортын мастер Аварзад овогтой Хатанбаатар

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар
Уул I хэсгийн экскаваторын туслах машинч А.Ерөөлтхүү
ХАБЭАХ-ийн Галын машины жолооч Г.Мөнхбаатар
Уул I хэсгийн экскаваторын туслах машинч н.Алтаншагай
Уул II хэсгийн экскаваторын туслах машинч Г.Ууганбаяр нар шагнуулсан юм.

 

SHARE