ISO-9001:2015 стандартын сургалт эхэллээ

Компанийн ре-инженеринг, түүнд нөлөөлөх удирдлагын удирдлагын иж бүрэн судалгааг хэлтэс, хэсэг, албадын ажилтнуудын оролцоотойгоор 131 процесст тус бүр хамаарах 256 асуудал, 467 шалтгаан, 503 шийдэл, 334 үүсч болох эрсдлийг тодорхойлж үүнд үндэслэн 2019-2023 оны Багануур ХК-ийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэхүү стратеги зорилтонд Найдвартай ажиллагаанд тулгуурласан, чанар стандартын төлөвлөгөөг бүх шатанд сайжруулах хүрээнд ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолгоог нэвтрүүлэхээр нийт 165 Инженер техникийн ажилтнуудад 11 модуль 44 цагийн сургалтыг эхлүүлж эхний модуль сургалт явагдлаа.
Сургалтыг энэ оныг дуустал календарь графикийн дагуу 12-р сарын эхэн үеийг хүртэл явагдана.

SHARE