Марадона “Манчестер Юнайтед”-ыг удирдахыг хүсч буйгаа зарлав

Аргентины домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона Английн “Манчестер Юнайтед”-ыг удирдахыг хүсч буйгаа зарлалалаа. Одоогоор Марадона Мексикийн хоёрдугаар лигийн “Дорадос”-ыг удирдаж байгаа.

“Хэрвээ “Манчестер Юнайтед”-д дасгалжуулагч хэрэгтэй байгаа бол би очиход бэлэн байна. Тэд дэлхий даяар хамгийн олон өмсгөл зардаг гэдгийг би мэднэ. Гэхдээ тэдэнд бас цом хэрэгтэй шүү дээ. Би тэдэнд цом авчирч чадна.

“Манчестер Юнайтед” бол Английн хамгийн хайртай баг маань. Олон жил дэмжиж байна даа. Энэ багт агуу Сэр Алекс Фергюсоноос өгсүүлээд хичнээн гайхалтай хүмүүс байсан гэж хэлэх вэ. Одоогоор бол “Сити” илүү хүчтэй байна. Серхио Агуэро “Сити”-д тоглодог болохоор би тэднийг ч бас дэмждэг.

“Юнайтед”-аас Андер Эррера таалагддаг байлаа. Поль Погба уг нь сайн тоглогч. Гэхдээ зүтгэл муутай юм шиг. Би 1984 онд “Олд Траффорд”-д тоглоход яг л “Бомбонера” шиг санагдсан” хэмээн Марадона өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE