Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьж, Ц.Пүрэвтүвшингээс мэдүүлэг авч эхлэв

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт тус хэрэгт хамгийн нөлөө бүхий эрхэм гэгддэг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийг 30 хоногоор цагдан хорьсон. Тэгвэл өнөөдөр “Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин АТГ-т мэдүүлэг өгч байна.

Хуулийнхан Д.Эрдэнэбилэгийг О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE