Шигшээ багаа муулсан сэтгүүлч өөрийгөө шийтгэж, сониноо иджээ

Финляндын сэтгүүлч Филип Саксен хоккейн шигшээ баг нь дэлхийн аварга болсны дараагаар сониноо идэхэд хүрчээ. Тэрбээр ДАШТ-ий өмнө Финляндын шигшээ багаа голж, шүүмжилсэн нийтлэл сониндоо бичсэн юм байна.

“ДАШТ-ий түүхэнд Финляндын шигшээ ийм муу багтай оролцож байгаагүй гэж би бичсэн юм. Тиймээс ч тэднийг шөвгийн наймд шалгарвал их юм гэж бодож байлаа. Өмнө нь би ингэж алд дэлэм зайтай алдаж таамагласан удаагүй. Харин одоо уучлалт гуйгаад өөрийгөө шийтгэх цаг болжээ” хэмээгээд сэтгүүлч шигшээ багаа шүүмжилсэн сонины хайчилбараа идсэн байна.

Финляндын шигшээ баг ододгүй,  олигтой амжилттай замналтай тоглогчгүйгээр ДАШТ-д очоод Швед, ОХУ, Канадыг цувуулж хожсоор аварга болсон. Түүхэндээ гурав дахиа дэлхийд манлайлсан нь энэ юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE