Перес: Рамост Хятадын баг маш ашигтай санал тавьсан гэж сонссон…

Серхио Рамосыг энэ зун “Реал Мадрид”-аас явна гэх юмуу эсвэл Флорентино Перестэй харилцаа нь эвлэрэхийн аргагүйгээр муудсан тухай мэдээлэл сүүлийн сар гаруйн хугацаанд хэвлэлүүдээр хөвөрсөөр байгаа билээ. Тэгвэл өчигдөр Хятадын нэгэн хөлжүү баг Мадридын ахлагчид маш ашигтай санал тавьсан тул урд хөршийг зорих болжээ гэж хүртэл мэдээлсэн талтай. Үүнд “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перес ийм хариулт хэлжээ.

“Хятадын нэгэн баг Серхио Рамост маш ашигтай санал тавьсан гэж надад дуулгасан. Гэхдээ тэндэхийн наймааны шимтгэл, суутгалыг тооцоод үзэхээр тухайн клуб дааж давахааргүй юм гэнэ билээ. Ийм л байна.

Тэгээд ч би Серхиод хэлсэн. “Реал Мадрид”-ын ахлагч багаа орхиж болохгүй ээ гэж. Багийн одоогийн тоглогчдоос хамгийн сайн гэрээтэй нь Рамос шүү дээ. Тэгээд ч ахлагч. Тийм гэрээтэй байх гавьяатай хүн. Манай багийн шилдэг тоглогч. Би Рамосыг хүү шигээ л боддог” хэмээн Перес өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE