Вальверде: 15 хоногийн өмнө гурван цом гардана гэж бодсон ч…

Испанийн цомын финалд “Валенсиа”-д 1:2-оор хожигдсноор “Барселона” энэ улирлыг Ла лигийн аваргын цомтой өндөрлүүллээ. Гэтэл хоёрхон долоо хоногийн өмнө Аваргуудын лиг болон Испанийн цомд түрүүлэх бодит боломж байсан талаар Эрнесто Вальверде цохон тэмдэглэжээ.

“Валенсиа”-гийн сөрөг довтолгоо их чанартай, сайн байлаа. Бид сарын өмнө лигийн аваргын баяраа хийчихсэн. Тэгээд дахиад хоёр цом гардаж, требл хийх тухай бодож явлаа. Гэвч бид дэндүү ихийг хүсчээ. Болж өгсөнгүй. 15 хоногийн өмнө л бид гурван цом гардах тухай бодсон ч өнөөдөр ердийн амжилтаараа улирал дуусгаж байна.

Гэхдээ сэтгэл санаа минь хэвийн. Мэдээж, ялалт байгуулбал сэтгэл санаа илүү сэргэг байдаг. “Барселона” хожигдоно гэдэг дасгалжуулагчид нь маш хүнд тусдаг нь ойлгомжтой. Учир нь дасгалжуулагчийн гаргасан алдаа.

Хөлбөмбөгчид маань талбай дээр хэрэндээ л хичээлээ. Бууж өгөлгүй тэмцсээр финалд хүрсэн. Тэгээд хожигдсон л бол хожигдсон. Зөвтгөл хэрэггүй. Сэтгэлзүйн дарамт юмуу гутралаас болж хожигдоогүй.

Дасгалжуулагчийн хувиар надад итгэж найдахад хэцүү боллоо гэж үү? Энэ талаар надад хэлэх үг алга даа” хэмээн Вальверде өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE