Шри-Ланка дахь дэлбэрэлтэд Данийн тэргүүн баяны гурван хүүхэд амь үрэгджээ

Шри-Ланкагийн нийслэл Коломбод улаан өндөгний баяраар найман газар зэрэг шахам дэлбэрэлт болж, 290 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон. Тэгвэл амь үрэгдсдийн дотор Дани улсын тэргүүн баян гэгддэг Андерс Хольк Поульсений гурван хүүхэд байжээ.

“Харуусалтайгаар бид энэ мэдээг нотолж байна. Хэвлэл мэдээллийнхэн хувийн амьдралыг нь хүндэлж, цаашид энэ талаар олон мэдээ мэдээлэл цацахгүй байхыг хүсье” хэмээн Поульсений төлөөлөгч мэдэгджээ.

46 настай Андерс Хольк Поульсен дөрвөн хүүхдийнхээ хамтаар улаан өндөгний баяраар Шри-Ланкад жуулчилж байжээ. Тэд Коломбо хотын нэгэн зочид буудалд буусан бөгөөд удалгүй тухайн зочид буудалд дэлбэрэлт болсон байна.

Андерс Хольк Поульсен Шотландад том газар нутаг эзэмшдгийн зэрэгцээ бэлэн хувцасны Bestseller сүлжээ дэлгүүрийн эзэн, мөн Asos болон Zalando брэндийн гол хувьцаа эзэмшигч юм байна. Түүний хөрөнгийн хэмжээг Bloomberg 5.7 тэрбум ам.доллар гэж тооцсон байдаг.

Шри-Ланкад болсон дэлбэрэлтийн улмаас нийт 35 орны 290 хүн амь үрэгдсэн юм. Үүнд, Дани, Их Британи, АНУ, Япон, Пакистан, Марокко, Энэтхэг, Бангладешийн иргэд байжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE