УЕП-ын хоёр орлогч тун “даруухан” хөрөнгөтэй ажээ

Д.Бат-Очир

Шүүгчид, прокуроруудыг хадгаламж, үл хөдлөх хөрөнгөөр хахаж цацсан хүмүүс байдаг гэсэн худлаа бололтой.

Учир нь Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг хоёр тун “даруухан” хөрөнгө бэлтэй прокурорууд ажээ.

М.Чинбат прокурор өнгөрсөн жилийн ХОМ-тээ өөрийнхөө жилийн орлогыг 32 492 820, гэр бүлээ 10 850 000 төгрөг олдог гэжээ.

Тэрээр нийтийн орон сууц 1-тэй, тэр нь 95 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Мөн 10 саяын үнэтэй Toyota Kluger машинтай. Есөн адуутай. Тэгээд ямар нэгэн банк, хувь хүнээс 4 сая төгрөгийн зээл авсан байна. Ингээд болсон.

С.Алиманцэцэг прокурорын хувьд өөрөө 6 886 960, гэр бүл нь 28 505 040 төгрөгийн жилийн орлоготой.

Нийтийн орон сууцтай, өвөлжөө хаваржаа, хүлэмжийн аль нэгтэй. Тэр нь 155 сая төгрөгийн үнэтэй. Toyota Camry, Toyota Highlander машинтай. 700 мкв газар эзэмшдэг. 43 сая төгрөгийн зээлтэй гэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын шинэхэн хоёр орлогчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг энэ юм.

Дараа жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг нь “бандайгаад” ороод ирэхгүй бол түрийвч “туранхай”-тай жирийн нэгэн төрийн албан хаагчид, хөлс хөдөлмөрөөрөө амьдарч яваа прокурорууд гэж хэлж болохоор юм байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE