“ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 2017.03.16-18-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг Өндөр сумын Баатар ван амралт сувиллын газарт зохион байгуулна. Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нарт НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн , ололт амжилт амжилтыг танилцуулж МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж хэрэгцээт хууль эрх зүйн мэдлэгийг олгох үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж. 3 өдрийн сургалтанд орон нутгийн удирдлагуудаас гадна хэлтэс агентлаг, яамдын төлөөлөгч нар нийт 118 хүн оролцож илтгэл тавих ажээ.

Эх сурвалж: http://khovsgol.gov.mn
SHARE