Н.Цэрэнбат: Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангилалд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бүлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тусгай хамгаалалттай газар нутгийг хэрхэн хамгаалж, холбогдох байгууллагууд яаж хамтран ажиллаж, төсөв санхүүгээ хэрхэн зохицуулж байгааг асууж байлаа. Тухайлбал, Н.Оюундарь гишүүн Мэнэнгийн талыг тусгай хамгаалалтад авах боломжийг асуусан юм.

Үүнд БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “KFW-ийн шугамаар хэрэгжиж байгаа хоёр дахь шатны төсөл дээр 10 гаруй аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийг санхүүжүүлж ажиллана. Дорнод аймгийн Матад суманд Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангилалд оруулна” гэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE