Төрд “зүтгэх” сэрлийг өдөөгч ХОМ

Д.Бат-Очир

 

Жил бүрийн хавар төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн хөрөнгө, орлогыг АТГ-аас зарладаг.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ зарлагдах бүрт нийтээрээ дуу алдан шогширдог билээ.

Энэ жил зарласан 2018 оны ХОМ-ийн мэдээлэл бүр ч “ангайлгаж” байна.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, ХОМ өгөх ёстой албан тушаалтнуудын дийлэнх нь хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбумын үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хадгаламжтай байна.

Ийм хөрөнгөтэй хүмүүсийг шууд буруутгах аргагүй. Гэхдээ ард түмний амьдрал, улс орны эдийн засаг ямархуу байгаа билээ дээ.

Гадаад өр нь тоймоо алдаад, дотоод хөрөнгийн хэмжээ доошлоод Монгол Улс сайнгүй л байна.

Гэвч хэдхэн жилийн өмнө хэн байсныг нь нийтээрээ мэдэх, амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хурган дарга нар хүртэл тэрбум тэрбумын үнэтэй хөрөнгө, хадгаламжтай болсон нь анхаарал татаж байгаа юм.

Чухамдаа энэ л олон залууст муу үлгэр үзүүлж ямар нэг аргаар төрд “зүтгэх” эрх, албан тушаал олж авах гэж улайран тэмцдэг болгож байгаа аж.

Товчдоо, ХОМ гээч зүйл, түүгээр илэрдэг тэрбум тэрбумын тоонууд нь төрд “зүтгэх” сэрлийг өдөөгч болж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE