Ё.Батбаяр Америкт орогнохын тулд ингэв үү?

Д.Бат-Очир

Цахим сүлжээгээр Америкт амьдардаг Ё.Батбаяр гэдэг хүний детектив яриа тарж байна.

Түүний ярьсан хэлсэн юмнууд яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ажээ.

Ё.Батбаяр энэ галзуу, логик муутай, утга учрын авцалдаагүй яриагаараа өмнө нь хажуу бөөрөнд нь наалдаж авсан “дарга”-ыгаа гэмт хэрэгт түлхэж үзэв.

1998 оны 10 сарын 2-нд бааранд орсон. Дараа нь машинаа бариад явсан. Хоёр хүн машинд нь суусан. Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хүмүүс гэж Ё.Батбаяр яаж ч мэдсэн юм, бүү мэд.

Энэ тухайгаа олон жилийн турш цагдаагийн байгууллагад хэлсэн боловч авч хэлэлцээгүй гэв.

Эцэст нь Монголд очвол амь насанд аюултай л гэлээ.

Хэнд ч хэрэгцээ гардаг л даа. Гэр бүлээ бодоод чадах бүхнээ хийх л ёстой.

Гэхдээ Ё.Батбаяр гэдэг нөхрийн үйлдэл “Хүн гээч яасан муухай адгийн амьтан байдаг юм бэ” гэдгийг харууллаа.

Эх сурвалжийн мэдээллээр энэ этгээд АНУ-аас орогнол хүсэхийн тулд хогийн үйлдэл хийж байгаа бололтой.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE