Дамдины Ганзоригт Дээд шүүхийн шүүгч ч томдсон албан тушаал

 

Д.Бат-Очир

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзориг гэдэг залуу нэр дэвшээд байна. Тэрээр одоо Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг юм.

Дамдины Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй. Тэрээр 1999-2004 онд Сонгинохайрхан дүүрэгт шүүх хуралдааны дарга, 2004-2013 оноос Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан. 2013 оноос Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд шүүгчээр ажиллаж байгаа юм.

Д.Ганзориг нь энэ сарын 3-нд болсон Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээр тодорсон.

Санал хураалтад дөрвөн шүүгч нэр дэвшихээр болсон боловч С.Батдэлгэр, Б.Батцэрэн нар нэрээ татаж, Ц.Зоригийн нэр дэвшүүлсэн Х.Батсүрэн, өөрийгөө нэр дэвшүүлсэн Д.Ганзориг хоёр өрсөлдсөн байдаг.

Санал хураалтын дүн гарахад 23 шүүгчийн 12 нь Д.Ганзоригийг дэмжсэн байна.

Энэ дүн бол Д.Ганзоригийг бус албан тушаалаасаа буусан ч “азаргалсаар” байгаа Ц.Зоригийг эсэргүүцсэн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн илэрхийлэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Яг үнэндээ Д.Ганзоригт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байтугай Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаал ч томдсон гэдгийг Монголын 500 шүүгч бэлхнээ хэлээд өгөх аж.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсан зэргийн 21 ланжгар хуульч хашиж ирсэн байдаг.

Ц.Зориг ч гэсэн бүлэглэлд үйлчилж, бүтэхгүй хэрэгт орооцолдсон “хэрэг”-т холбогдоогүй бол Ерөнхий шүүгчийн эрэмбэтэй л байсан хүн.

Удахгүй Д.Ганзоригтой холбоотой асуудлууд ч ил болж мэдэх юм байна.

Дур эзнээ голохгүй гэж үг бий. Гэхдээ ингэж нисч болохгүй гэдгийг хашир хуульчид хэлж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE