Лүндээ дарга хаачив?

Шүүгч нарын амьдралыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж. Тэрээр гэр бүлээр яривал эцгийнхээ үүргийг сайн биелүүлсэн. Тиймдээ ч шүүхийнхэн дотроо “Лүндээ дарга” гэж хөл алдан гүйцгээдэг.

Ойрын үед ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж сураг тасарчээ. Уг нь шүүгчтэй холбоотой асуудал гаруут л гарч ирээд хамгаалдаг эрхэм. Ямар сайндаа тэрбум хөрөнгөтэй шүүгчийг байх л асуудал хэмээн цээжээрээ хамгаалах вэ дээ.

Тэгвэл үүнээс ч чухал асуудал дэгдэж шүүгчийг ҮАБЗ-өөс зөвлөмж гарган солих Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган зарлан хэлэлцэн батлав. Хуульчид, шүүгчид дэмий л компьютерийн цаанаас бухимдлаа илэрхийлснээс өөрөөр энэ хуулийг эсэргүүцэх хүн гарсангүй.

Уг нь ийм зүйл дээр хамгийн түрүүнд гарч байр сууриа илэрхийлэх учиртай газар Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний дарга Н.Лүндэндорж байв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE