Дэлхийн аварга Ц.Раднаад 2 өрөө байр бэлэглэв

Польшид болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн 85 настай иргэн Ц.Раднааг Кёкүшюзан Д.Батбаяр “Ханбогд ресиденс” хорооллын 2 өрөө байрны түлхүүрийг гардууллаа.

Дэлхийн аварга Ц.Раднаа“Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Ханбогд ресиденс” хороолол нь энэ онд ашиглалтад орох ажээ.

Эх сурвалж: news1.mn 

SHARE