Перес: Мбаппе энэ зун ирдэггүй юм гэхэд ирэх зун гарцаагүй ирнэ

Зинедин Зидан ахлах дасгалжуулагчийн ажилд дахин томилогдсон хэвлэлийн бага хурал дээр “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентин Перес “Неймар, Мбаппе хоёрын алийг нь авах вэ гэж үү? Хоёуланг нь авна” гэж хариулсан удаатай. Хэдийгээр наргиа үгс байж болох ч гэсэн Килиан Мбаппег бол авахаар нэгэнт сэтгэл шулуудснаа Перес дахин хэлжээ.

“Миний бодлоор бол Килиан Мбаппе “Реал Мадрид”-д ирэхэд бэлэн болчихсон тоглогч. Би туршлага, тоглолтын ур чадварыг нь хэлж байгаа юм шүү. Маш олон сайн чанартай маш гайхалтай довтлогч. Хэрвээ энэ зун Мбаппе Мадридад ирдэггүй юм гэхэд ирэх жил гарцаагүй ирнэ. Учир нь түүний хувьд энэ хамгийн ухаалаг сонголт.

Мбаппе бол хангалттай ухаалаг залуу. Тэр ирээдүйнхээ талаар бодож яваа нь ойлгомжтой. Одоо бол ПСЖ-д сайн тоглож, олон гоол оруулж байна” хэмээн Флорентино Перес өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE