Хаалттай хорих ангид хоригдол нас баржээ

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Улаанбаатар хотод албан ажлаар явж байгаад бусдын гарт амиа алдсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан.

Тэгвэл ШШГЕГ-ын харъяа хаалттай хорих ангид хоригдол амиа алдсан хэрэг гарчээ. Булган аймаг дахь хүн амины хэрэгтэй онц хүнд гэмт хэрэгтнүүд хоригддог 439 дүгээр хаалттай хорих ангийн хоригдлууд Сар шинийн баярын өмнөхөн уулнаас мод бэлтгэжээ. Хоригдлууд бэлтгэсэн модоо тээвэрлэх явцад трактор нь осолдож нэг хоригдол газар дээрээ нас баржээ.

Хаалттай хорих ангийн хоригдлууд гадагш гарахыг хориглосон байдаг аж. Хоригдлуудаар мод бэлтгэх ажлыг 439 дүгээр ангийн дарга дур мэдэн хийсэн тухай эх сурвалж хэлж байна. Уг хэргийг шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан ихээхэн нууцалж байгаа бололтой.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE