Могойн голын уурхайд нүүрс олборлохыг хориглов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутаг дахь нэгж хэлтсүүд уул уурхайн үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. Хэд, хэдэн аймагт шалгалт үргэлжилж байгаа аж.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй гэж дүгнэжээ. Тиймээс тус хэсэгт нүүрс олборлохыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE