Харгиа цэвэрлэх байгууламж орчимд хөрсний бохирдол аюултай түвшинд хүрчээ

Нийслэл   хотод   хөрсний   бохирдол   гамшгийн   хэмжээнд   хүрсэн.  Улаанбаатар  хотын  хөрсний  бохирдлын  голлох  эх  үүсвэр  нь  гэр  хорооллын  жорлон,  муу  усны  нүх,  хог  хаягдал,  агаарын  бохирдол  юм.  Шинжлэх  ухааны  академийн  Газарзүйн  хүрээлэнгээс  2014  онд  Улаанбаатар  хотод  хийсэн  хөрсний   судалгаагаар   нийт   дээжийн   88   хувьд   нян,   хөгц,   мөөгөнцөр   илэрсэн   бол   хотын   хүн   амын   төвлөрөл   ихтэй   худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдол их байна .

Хөрсний  нян  судлалын  бохирдлын  түвшинг  дүүргээр  авч  үзвэл  Сонгинохайрхан,  Хан-Уул,  Баянзүрх,  Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  их  бохирдолтой,  Багануур,  Налайх  дүүрэгт  хөрсний  бохирдол харьцангуй бага түвшинд үнэлэгджээ .

Цаг  уур,  орчны  шинжилгээний  газраас  2016  онд  орчны  хяналт    шинжилгээний    хөтөлбөрийн    дагуу    нийслэлийн    8 дүүргийн   90   цэгт   хяналт   шинжилгээ   хийж   үнэлгээ   дүгнэлт   өгсөн бөгөөд уг хяналт шинжилгээгээр 1 кг хөрсөнд агуулагдах кадми,  хар  тугалга,  мөнгөн  ус,  бром,  хром,  цайр,  зэс,  кобальт,  стронци  зэрэг  металлын  агууламжийг  тодорхойлж,  Хөрсний  чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад хөрс хүнд металлын  бохирдолгүй  гарчээ .  Харин  Чингэлтэй  дүүрэг  дэх  Цэцэг төвийн цэгээс авсан хөрсний дээжинд цайр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2 .2 дахин их, Багануур дүүргээс авсан хөрсний дээжинд  стронцийн  агууламж  зөвшөөрөгдөх  дээд  хэмжээнээс  181 .3   мг/кг-аар   их,   Баянзүрх   дүүрэг   дэх   Сэтгэцийн   эрүүл   мэндийн үндэсний төв, Нарантуул зах, Да хүрээ зах зэрэг газрын хөрс цайрын бохирдолтой буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1-2 .1  дахин  их  гарсан  байна .  Түүнчлэн  Хан-Уул  дүүрэг  дэх  Харгиа цэвэрлэх байгууламж орчмын хөрсөнд хромын агууламж зөвшөөрөгдөх   дээд   хэмжээнээс   4   дахин   их   буюу   аюултай   түвшинд хүрсэн тухай ХЭҮК-ын тайлан илтгэлд дурджээ.

SHARE