Туулын эрэг дагуух карьеруудад хууль сахиулна

Хан-Уул дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  Туул голын сав газар, Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалах тасаг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч нар болон  дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ.

Цаашид  тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн суурьшлийн бүсэд зэрэгцэн  байрлаж, үйлдвэрлэл явуулж байгаа арьс шир боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүд, 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, Туул голын сав, тусгай хамгаалалттай бүсэд  оршин сууж байгаа иргэдээс байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчиж байгаа асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэж ярилцсан байна. Мөн хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөхцөл байдлыг бууруулах, таслан зогсоох талаар харилцан ярилцаж, цаашид хамтран ажиллах санал солилцсон уулзалт болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE