Н.Алтанхуяг: Миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталдаж харуулах боллоо

Миний бие Норовын Алтанхуяг нь 1 жил 8 сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж Тантай хамтран ажиллалаа.

Энэ хугацаанд МАНАН бүлэглэлийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус явдал илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэсэн найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэх өчүүхэн ч атугай бий буй заа.

Миний бие ШУДАРГА ЁС-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах хүний эрхийг хамгаалах эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх нам дамнасан бүлэглэлийн удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо.

Мөн сүүлийн үед Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталдаж харуулах боллоо.

Тиймээс миний цаашид хийх ажил зүйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE