Өнөөдөр бага гэдий, маргааш бөхийхөд чинь хэрэг болно

Д.Бат-Очир

-Под текст-

Цаг хугацаа, усны урсгал хоёр юунд ч үл захирагдана. Урсаад өнгөрсөн бол эргэнэ гэж үгүй.

Гэвч өнөөдрөөрөө амьдрагсад олширсон өнөө цагт “Нэг голын усанд хоёр ордоггүй” философи бол дэндүү инээдтэй сонсогддог буй за.

Ялангуяа улс төр бараадаж, ажил амьдралаа болгодог хэсэг бүлэг намчин хүмүүст энэ падлийгүй байдаг юм.

Тэд намаар дамжин, төрд ажиллаж, төрөөс амьдарч, төрөөс иддэг.

Хамгийн харамсалтай нь ямар нэгэн “дарга” болмогцоо төрөхдөө л тэр суудалд байсан мэт ааш зан нь эвдэрч, байр машин, бүр авгайгаа солино.

Тийм хүн мөн ч олныг харлаа даа.

Харамсалтай нь цаг хугацааны хуулийг тэд дандаа мэдэрч дуусдаг юм.

Өнөөдөр төрөөс зооглоод пэндийчихсэн хүмүүс, маргааш тэндээсээ буугаад тамтаггүй дор орно. Голдуу идсэн уусан хэргээр төрийн “ломбард” руу явна. Арчаагаа алдана.

Нам дагасан, төрд заларсан “улстөрчид”-ийн хувь заяа ийм л маягаар өрнөдөг. Нэг нь ирж нөгөө нь буцдаг хорвоогийн жам тэнд давтагдаастай.

Өчигдрийн дарга нар өнөөдөр хог болоод л явж байна. Өнөөдрийнх ч ялгаагүй. Маргааш тийм л болно.

Тиймээс өнөөдөр ийм байгаа дээрээ бага гэдийх хэрэгтэй. Маргааш бөхийхөд чинь хэрэг болно.

Эх сурвалж: news1.mn

SHARE