Төрийн мэдээлэл хакердуулсан асуудлаар хуралдана

УИХ-ын дахь Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал төрийн мэдээлэл олон улсад хакердуулсан тухай өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Тэрээр тухайн үед “2017 оны 3 дугаар сард Казахстан улсад байрладаг Kaspersky lab ХХК-ийн Зүүн Ази болон Монголыг хариуцдаг захирал нь “Танай улсын төрийн мэдээлэл чинь халдлагад өртлөө” гэдэг мэдээллийг манай Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт явуулсан. Олон улсын томоохон Securelist, Cyberscoop, Pressreader гэсэн 3 сайтаар Монгол төрийн мэдээллийн сервер хакердуулсан байна гэж мэдээлсэн. Энэ мэдээлэл цацагдсан даруйд Монгол Улс 2014 онд цахим аюулгүй байдлын индексээрээ 15-т ордог байснаа 103 руу шилжсэн” хэмээн тайлбарласан.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дахь Цахим бодлогын түр хороо удахгүй хуралдахаар болжээ. Энэ хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл сонсгох юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE