Саятан эр охиндоо нөхөр олохоор зар тараажээ

Тайландын саятан эр отгон охиндоо нөхөр олохоор олон нийтийн сүлжээгээр зар тараажээ. Дуриан жимсний тариалан эрхэлдэг Арнон Родхтонг олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний дүнд ихээхэн хөрөнгө хураасан ч 26 настай бага охин нь нөхөрт гарахгүй байгаад санаа зовних болжээ. Охин нь заяаны ханиа зам дээрээс олно гэсэн итгэл найдвараа алдаж эхэлсэн тул саятан эр өөрөө санаж сэдсэн нь энэ аж.

Охиныхоо ирээдүйн нөхөрт 10 сая бат буюу ойролцоогоор 800 сая гаруй төгрөгийн урамшуулал амласны зэрэгцээ мөн дурианы тариалангаа өвлүүлэхээ зарласан байна.

Гэхдээ хар тамхи хэрэглэгддэггүй, мөрийтэй тоглоомд донтоогүй, ажил хөдөлмөрөөс хойш суудаггүй, дурианы тариалан эрхлэх талаар мэдлэгтэй байх гэсэн шалгуур тавьжээ.

Зар тавьснаас хойш ердөө нэг хоногийн дотор 100 гаруй эр түүнд хандсан тул тэдгээр эрчүүдийн дунд шалгаруулалт явуулж, дөрөвдүгээр сарын 1 гэхэд охиныхоо ирээдүйн нөхрийг сонгохоор болжээ. Гэхдээ одоогоор яг ямар шалгаруулалтаар сонгохоо тодорхой зарлаагүй байгаа аж.

Охин Карнсита нь эцгийнхээ санаачлагыг дэмжиж буй юм байна.  “Би ямар гайхалтай сайхан хүүхэн биш дээ. Тиймээс эрчүүдийг царай зүс, нуруу туруугаар нь ялгаварлахгүй. Хааяа надтай хамт үдэшлэгт явж, хамтдаа селфи хийчихдэг эр байхад л болно” гэж Карнсита өгүүлсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE