Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдахад 119.4 сая долларыг төрөөс гаргажээ

ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүгийн эх үүсвэрийн схемийг танилцуулав.

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монголын Зэс корпораци ХХК 400.27 сая доллараар худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулан авсан нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тэгвэл худалдан авсан дээрх дүнгийн 72.4 хувийг төрөөс гаргасан байна. Ингэхдээ 62.9 сая долларыг сангийн яамнаас, 56.5 сая доллар буюу 112 тэрбум төгрөгийг Монгол банкнаас Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансруу шилжүүлсэн байна. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун- Эрдэнэ “Тухайн үеийн төрийн удирдлагууд нь оролцож төр 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж мөнгө угаах замаар хувийн банкинд давуу эрх олгосон энэ асуудлыг хуулийн байгууллага эцэслэх ёстой” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE