“Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч жолооч нар сураггүй болжээ

Төв аймгийн Заамар суманд алтны лицензтэй Эко Алтан Заамар компанийн уурхайд ноцтой осол гарчээ. Уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдсан хүмүүс амиа алдсан мэдээлэл байна. Төв аймгийн Онцгой байдлын газрынхан хэргийн газарт ажиллаж байгаа аж. Ослыг нуун дарагдуулахаар компанийн зүгээс жолооч нарыг хөл хорионд оруулж утаснуудыг хурааж байгаа тухай эх сурвалж хэлж байна. Одоогийн байдлаар 4 хүн сураггүй байгаа ажээ.

Тус компанийн талбай дээр хоёр жилийн өмнө осол гарч жолооч амь насаа алдаж байсан юм.

Эко Алтан Заамар компани нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, холбогдох дээд шатны байгууллагуудаас удаа дараа сануулга авч, лицензийг нь цуцлах хүртэл шийдвэр гарсан билээ. Гэвч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE