ЭЕШ-ын хуваарь батлагдлаа

Боловсролын үнэлгээний төвөөс энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ. ЭЕШ 6 дугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлээр эхэлнэ. 18-нд хими, газарзүй, англи хэлний хичээлийг сонгосон хүүхдүүд шалгалтаа өгөх бол маргааш нь биологи, математикийн шалгалтыг авах аж.

Тэгвэл энэ жил монгол хэлний шалгалт хамгийн сүүлийн өдөрт хуваарилагдсан байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сарын 20-нд монгол хэлээс гадна орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн шалгалт авахаар товложээ.

Шалгалтын хугацаа хичээл бүрт харилцан адилгүй байна. Математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш нэг цагийн дотор мэдэх боломжтой болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE