Аюулгүйн зөвлөл “Эрдэнэт”-ийн 49 хувийг Төрд буцааж авах асуудлаар хуралдаж байна

Д.Бат-Очир

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо /2019.2.27. 16:20 цаг/ хуралдаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын бүрдүүлдэг тус зөвлөлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдаж авалтын асуудлаар танилцуулга хийж байгаа аж.

Аюулгүйн зөвлөлийн хурлын өмнө дээрх асуудлаар Засгийн газар хуралдаж Аюулгүйн зөвлөлдд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга “2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын хаалттай энэхүү 32 дугаар тэмдэглэлээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тухайн үеийн танилцуулга хийж Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж Монголын зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн байгаа юм. Үүн дээр Худалдаа хөгжлийн банк Орхон захирал Эрдэнэбилэг захирал өмчлөлийн хувьд Худалдаа хөгжлийн банк үүнд орж байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэ хуралд Орхон, Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Пүрэвтүвшин нар оролцон. Үүнийг тодорхойгүй шалтгаанаар нууцад байлдгаад байсан.

Энэ нь яагаад ач холбогдолтой гэж гэвэл УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцоод Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг нягтлаад Төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон. Ингээд Засгийн газрын 7-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 49 хувийн энгийн хувьцааг суутган тооцож төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах 7-р тогтоол гарсан. УИХын тогтоол Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хуулийн зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл энэ асуудал Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар 3 шатанд ялагдсан. Яагаад гэвэл Худалдаа хөгжлийн банк, Монгол зэс корпораци 2 хоорондоо хамааоал бүхий этгээд биш гэдэг үндэслэлээр. Энэ нь 7 үндэслэлийн нэг байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэхүү нууцаас ил гарсан материалаар Худалдаа хөгжлийн банк, Монгол зэс корпораци 2 хоорондоо санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр Орхон захирал биечлэн хэлж байсан нууцын тэмдэглэл байна. өмнөх протоколыг бас ил болгож байгаа. Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл санхүүжилтийн схем юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 оны 4 сарын 16-ны өдөр 5 сая доллар Монгол зэс корпорациас шилжсэн. 2016 оны 6 сарын 17-нд 182 сая доллар, 2016 оны 6-р сарын 30-нд 213 250 доллар, нийт 400 727 000 доллараар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан гэж үзэж болох санхүүгийн баримт ил болсон.

Энэ баримтууд дээр үндэслээд яаж энэ мөнгө боссон бэ гэхээр Сангийн яамнаас ХХБ вексел бичиж авсан байгаа юм. Монголбанкинд бас өрийн бичиг хийж авсан. Хөгжлийн банкнаас зээл авсан. ХХБ өөрөө Юнайтед энержи зэрэг 3 компанид өөрөө зээл өгөөд тус бүрийг нь Монголын зэс корпораци руу 1 сарын хугацаанд бүгдийг нь шилжүүлж энэхүү асуудлууд шийдэгдсэн байна гэж үндэслэлтэй байна.

ХХБ-д энэ зээлүүд 3 компанид гарсны дараа Монголбанкинд 160 тэрбум төгрөгийг 20 хоногийн дараа шилжүүлэх замаар хийгдсэн.

Хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодруулахын тулд яах вэ гэхээр яг хэдэн төгрөг төрөөс орсон юм бэ, яг хэдэн төгрөг  ХХБ-ны өөрийн өмч байснгы тодорхойлох гэхээр цагдаагаас мөнгө угаасан байж болзошгүй гэдэг гэж үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх гэхээр албан тушаалаа урвуулан ашигласан, бусад асуудлуудыг үүсгэх гэхээр Нийслэлийн прокурор дээр түдгэлзүүлсэн. Засгийн газрын 50 дугаар тэмдэглэл дээр энэ талаар бичсэн байна.

Ийм байдалтай өнөөдөр явж байгаа юм байна. Өнөөдөр үүнийг ҮАБЗ-д танилцуулахаар болж байгаа. Хурал 20 минутын дараа эхлэх гэж байна” гэсэн юм.

Аюулгүйн зөвлөлийн энэ хурлаас УИХ, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж Төрд буцаан авах буюу “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авах процесс нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж, тогтоох шийдвэрийг гаргаж магадгүй юм байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE