23 настай загвар өмсөгч онгон биеэ 2 сая еврогоор үнэлжээ

 

Азербайжаны 23 настай загвар өмсөгч Махбуба Мамезаде онгон биеэ хоёр сая еврогоор үнэлж буйгаа олон нийтийн сүлжээгээр зарласан юм.

Туркийн загварын долоо хоногт оролцож, багагүй нэр алдарт хүрсэн түүний төлөө олон эр үнэ хаялцснаас ойлгомжтой шалтгаанаар нэрээ нууцалсан Токиогийн нэгэн улстөрч дуудлага худалдааны ялагчаар тодорчээ. Түүнээс гадна Лондоны нэгэн хуульч, мөн Германы Мюнхений хөлбөмбөгийн нэгэн багийн хөлбөмбөгч гээд хэд хэдэн эр азербайжан бүсгүйн хүссэн үнийг төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн гэнэ.

“Ээжтэйгээ хамт өөрийн гэсэн гэр оронтой болохын тулд би онгон биеэ хоёр сая еврогоор үнэлж байна. Ээж минь бүхий л насаараа миний төлөө зүтгэж, санаа тавьсаар ирсэн. Харин одоо би ээжийнхээ төлөө алхам хийх цаг болсон” хэмээн загвар өмсөгч өгүүлжээ.

Азербайжан загвар өмсөгч Токиогийн улстөрчтэй Германд уулзахаар товложээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE