Цуврал алуурчны зурсан 90 хохирогч эмэгтэйн зургийг нийтэлжээ

Гурван эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийнхээ төлөө бүх насаараа шоронд хоригдож буй 7, настай алуурчин Сэмюэль Литтл өөрийгөө нийт 90 эмэгтэйн амийг егүүтгэсэн гэж мэдүүлэгтээ дурьджээ. Тэрбээр амийг нь хөнөөсөн эмэгтэйчүүдийнхээ хөрөг зургийг зурсныг АНУ-ын Мөрдөн байцаах газраас хэвлэлд нийтэлжээ. Зургууд дээрх эмэгтэйчүүдийг таньдаг хүмүүс байвал цагдаад хандахыг хүссэн байна.

Сэмюэль Литтл 90 эмэгтэйг хөнөөсөн хэргээ хүлээсний 34 нь одоогоор нотлогдоод буй юм байна. АНУ-ын түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчны тоонд түүнийг хэдийнэ оруулжээ.

Тэрбээр 1970-2005 онд гэр оронгүй, хар тамхины хамааралтай, хүчирхийллийн бай болсон бүсгүйчүүдийг голчлон хохирогчоо болгожээ. Залуудаа боксчин байсан тул хохирогчдоо ганц цохилтоор ухаан алдуулан унагаад дараа нь боомилж хөнөөдөг байсан гэнэ.

“Цогцоснуудад хутганы юмуу бууны сумны шарх байхгүй тул хар тамхины тун хэтрүүлсэн юмуу эсвэл золгүй тохиолдлоор амиа алдсан гэсэн дүгнэлт гаргаж байсан” хэмээн Мөрдөн байцаах газраас мэдээлсэн байна.

Сэмюэль Литтл амийг нь хөнөөсөн эмэгтэй бүрийн дүр төрх, хаана хэргээ үйлдснээ маш тод санадаг ч харин цаг хугацаан дээр будилж байгаа нь мөрдөн байцаалтын явцад саад болж буй гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE