Шинээр томилогдсон гурван сайдад тэмдэгийг нь гардууллаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон сайд нарт тэмдгийг нь гардуулж өглөө.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт Засгийн газрын сайдын тэмдгийг нь гардуулж өгсөн юм.

Харин Соёлын биет бус өв, чулуун соёлын өвийн талаар 09.20 цагт Төрийн ордонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийнэ.

SHARE