Зюба: Роналдо, Ибрахимович хоёрын бэлгийн чиг хандлага эргэлзээтэй

ОХУ-ын шигшээ болон “Зенит”-ийн довтлогч Артём Зюба Sport24-ийн  ёжтой блиц ярилцлагад орсон нь олны анхаарлагч гойд татжээ. Түүний ярилцлагын хэсгээс хүргэе.

  • Ибрахимович Роналдо хоёрын адил шинж чанар гэвэл та юуг хэлэх вэ?
  • Хоёуланг нь л бэлгийн чиг хандлага нь эргэлзээтэй гэж яриа гарч байсан санагдана. Үнэхээр эргэлзээ төрүүлмээр зүйлүүд ч бий. Ибрахимовичийн Пикетэй бараг тэврэлдэх шахаад зогсож буй нэг зураг байдаг. Харин Криштиано бол их эргэлзээтэй залуу даа.

  • 10 жилийн өмнө нэгэн бүсгүйг хүчиндэхдээ Роналдо энэ эргэлзээг тайлчихсан юм биш үү?
  • Хүчингийн хэрэг гэдэг нь баримтаар батлагдаагүй байгаа биз дээ. Тэгэхээр би итгэхгүй байна. Криш тэгж хүн хүчиндэхэр хүн биш ээ.

  • Тэгвэл Ибрахимович жинхэнэ эр хүн мөн үү?
  • Златан зэвүүн эр л дээ. Шулуухан хүн. Өөртөө их итгэлтэй, ихэмсэг. Гэхдээ бид тэднийг хожиж л явсан.
  • “Реал Мадрид”-д юу хориотой вэ?
  • Татвар төлөх.
  • Яагаад Голландын шигшээ улбар шар өмсгөлтэй байдаг вэ?
  • Хм, сонирхолтой асуулт байна шүү. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ Голландын шигшээ одоо их хүчтэй байгаа.
  • “Монако” яагаад ийм муу тоглоод байна?
  • Головиноос болоод.

  • “Манчестер Сити”-гийн мөнгө хэзээ дуусах вэ?
  • Үнэндээ би ч гэсэн үүнийг хүлээж байна. Тэднийг санхүүгийн фэйр-плейг зөрчснийг тогтооход дуусч магадгүй. Гэхдээ л мөнгө нь дуусдаггүй юм биш үү. Цаашид ч их мөнгө цацах байх оо… хэмээн Зюба хариулжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE