56 настай эмэгтэй ой санамжаа алдаж, 18 насандаа буцан очжээ

АНУ-ын Луизана мужийн Батон-Руж хотод оршин суугч 58 настай эмэгтэй Ким Харрис Деникола гэнэт ой санамжаа алдаж, нөхөр, хүүхдүүд гээд сүүлийн 40-өөд жилийн амьдралаа ор тас мартжээ.

Библийн нэгэн дугуйланд суух үеэр толгой нь хүчтэй өвдөн ухаан алдан унаснаар эмнэлэгт хүргэгдснээс хойш ой санамж нь арилжээ.

Түүний санамж буй хамгийн сүүлчийн дурсамж бол 18 насандаа төгсөлтийн шалгалтаа өгсөн нь гэнэ. “Би 00-ийн өрөөнд ороод өөрийгөө толинд хартал өөдөөс огт танихгүй эмэгтэй ширтэж байсан. Юу болоод байгааг эхэндээ огт ойлгоогүй. Дараа нь сувилагчтай ярилцахад “Юун 1980 он бэ?” гэж тэр надаас хачирхан асуусан. Тэгээд надаас “Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч хэн бэ?” гэхэд би Рональд Рейганы нэрийг хэлтэл бүр мэл гайхсан. Би Дональд Трамп, Барак Обама гэх нэрийг ч мэдэхгүй” хэмээн Ким Харрис Деникола өгүүлжээ.

“Манай зурагт шалан дээр байдаг байлаа. Асаахын тулд заавал очиж товчлуурыг нь дардаг. Гэтэл одоо манай зурагт хананд тогтоогоостой. Их нимгэхэн, тэгснээ бас удирдлагатай. Гэхдээ зурагтаар яасан их реклам гардаг болчихсон юм бэ?” гэж 40-өөд жилийн ой санамжаа алдсан эмэгтэй ярьсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE