Амь үрэгдсэн ХХХTentacion-ий хүүг найз бүсгүй нь төрүүлжээ

2018 оны зургаадугаар сарын 18-нд АНУ-ын Флорида мужид 20 настай рэп дуучин XXXTentacion буюу Жасэй Дуэйн Онфрой бусдын гарт амь үрэгдсэн мэдээ түгсэн. Тэрээр авто салоноос мотоцикл сонгож аваад гарах агшинд үүдэнд отож байсан хоёр этгээд буудан хөнөөгөөд, цүнхийг нь авч зугтсан юм. Залууг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан.

Тэгвэл рэп дуучин залуугийн хүү хорвоод мэндэлсэн тухай TMZ мэдээлжээ. Өчигдөр буюу нэгдүгээр 27-нд рэп дуучны найз бүсгүй амаржсан юм байна.  Хүүд Юм гэх нэрийг хайрлажээ. Энэ нэрийг XXXTentacion хүүдээ өгнө гэж ярьдаг байсан гэж найз бүсгүй нь өгүүлсэн байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE