“Мишээл” Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайд болгохоор тохирчээ

Я.Содбаатар сайдын ажлаа өгөх өргөдлөө өгчихсөн. Тэгэхээр ЗТХЯ 2016 оны сонгуулиас хойшх дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэх гэж байна.

Харин дараагийн сайд хэн болох вэ гэдэг дээр Засгийн газар, МАН-ын удирдлагууд яриа тохироо хийх гэж маш удсан.

Тэгвэл тун саяхан, ердөө өчигдөр уржигдархан тохироонд хүрчээ.

Ингээд УИХ-ын гишүүн, “Мишээл” Б.Энх-Амгаланг тус яамны сайд болгох дээр өнөө цагийн томилгооны эрх мэдэлтнүүдийн олонх тохирсон байна. Хэрвээ “дээр”-ээс дан дээлтэй сайд томилно гээд гүрийчихгүй бол “Мишээл” Б.Энх-Амгалан сайд болох нь бараг тодорхой болжээ гэсэн үг.

Тэрээр сүүлийн үед ихээхэн эр зориг гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах таван гишүүний нэг болж, “тав дахь сандал” дээр лоозон барин сууж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Очир

SHARE