Huawei-гийн захирлыг баривчилсны хариуд Канадын хоёр иргэнийг Хятадад баривчиллаа

БНХАУ-д ажиллаж амьдардаг Канад улсын нэгэн иргэн сураггүй алга болсон талаар Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгдлээ. Тухайн иргэнийг Хятадын Цагдаагийн газарт байцаасны дараагаар сураггүй алга болсон гэнэ.

Үүнээс өмнө мөн Канадын димломатч Майкл Ковригийг БНХАУ-ын цагдаа нар баривчилсан юм. Майкл Ковриг нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн тун ойрын хүн ажээ.

Олон улсын тоймчдын дүгнэж буйгаар бол Huawei-гийн санхүүгийн асуудал хариуцсан захирал  Мэн Ван Жоуг Канадад баривчилсны хариуд Хятадын тал ийнхүү Канадын хоёр ч иргэнийг баривчилсан байж болох ажээ.

Мэн Ван Жоуг АНУ-аас Иранд явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн үзэж баривчилсан юм. Харин Мэн Ван Жоу мэдүүлэгтээ өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн ажээ.

Канадын тал Мэн Ван Жоуг АНУ-руу шилжүүлж, тэнд шүүх хурал хийх төлөвтэй байгаа юм. Хэрвээ Мэн Ван Жоуг АНУ руу шилжүүлэх юмуу эсвэл ял оноовол Хятадын тал Канадын хоёр иргэнд мөн шийтгэл ногдуулах магадлал өндөр болоод байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE