А.Гантулга, Э.Бат-Үүл нарын хэрэг шүүхэд шилжлээ

ТОСК-ийн захирал А.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас 2016 онд шалгаж эхэлсэн билээ.  Түүнийг хууль бус гэрээ хэлцэл байгуулж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр Бэрэн групп компанид давуу эрх олгосон хэмээн буруутгасан юм. Түүгээр зогсохгүй Могул скай ХХК-д 3 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй олгохоор тохиролцож, хариуд нь авлига авсан байж болзошгүй үйлдлийг нь шалгаж эхэлсэн юм.

Түүний уг хэрэгт Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдон шалгэж эхэлсэн байдаг. Тодруулбал, Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайгийн Гранд лайн компанийн зээлийн төлбөрийг барагдуулахын тулд эрх мэдлээ ашиглаж А.Гантулгатай хууль бус гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. Уг хэрэгт э.Бат-Үү, А.Гантулга нарын 10 хүнийг холбогдуулан шалгаж дуусаад прокуророос Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр шилжүүлжээ.

Шүүх хурлын тов удахгүй гарна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE