Эрүүл мэндийн салбарын эдийн засагч, санхүүгийн ажилтнуудад зориулсан ээлжит сургалт

Эрүүл мэндийн салбарын эдийн засагч, санхүүгийн ажилтнуудын төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдаа, хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг өнөөдөр ЭМЯ-ны “Б” танхимд  зохион байгууллаа.

Сургалтаар 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай, 2019 оны урсгал зардлын төсвийн тухай, анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн аргачлалын төслийн танилцуулга болон хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Мөн энэ оны жилийн эцсийн санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн бодлого, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

SHARE