Мадонна зургаан хүүхдээ олонд харуулав

Нэрт дуучин Мадонна хүүхдүүдийнхээ зургийг олонд барагтай бол харуулдаггүй. Тэгвэл 60 настай дуучин зургаан хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд саяхан оруулжээ. Зургаан хүүхдээс Лурдес, Рокко хоёрыг Мадонна өөрөө төрүүлсэн бол Дэвид, Мерси, Стелла, Эстер нарыг үрчлэн авсан юм.

“Юунд хамгийн их талархдаг вэ гэж үү? Хэзээ ч явж чадахгүйдээ гэсэн тэр замын үүдийг хүүхдүүд минь надад нээж өгсөнд хамгийн ихээр талархдаг. Алдар нэр, хөрөнгө мөнгө, дээд амжилтууд хэзээ ч үр хүүхдүүдтэй минь адил үнэлэгдэн, хайрлагдахгүй” хэмээн зургийн дор Мадонна тайлбар бичжээ.

1996 онд Кубын фитнес-дасгалжуулагч Карлос Леонтой хамт амьдарч байхдаа охин Лурдесаа төрүүлсэн бол Рокко нь найруулагч Гай Ричигийн хүү юм. Мөн Малавигаас ихэр эгч дүү Стелла, Эстер болон Дэвид Банд, Мерси Жеймс нарыг үрчлэн авсан.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE