Ираны Халк жүжигчин Мартин Фордтой тулалдахаар болжээ

Ираны Халк хэмээн нэрлэгдсэн 150 кг жинтэй Сажад Гарибитай Их Британийн жүжигчин, бодибилдингийн тамирчин Мартин Форд тулаан хийхээр тохирчээ. Мартин Форд нь өрсөлдөгчөөсөө огт дутах юм үгүй бие бялдартай нэгэн. 2 метр өндөртэй, 150 кг орчим жинтэй Мартин Фордын хувьд энэ ММА-ийн анхны тулаан нь болох юм.

“Би өөрийгөө шинэ зүйлд сорих дуртай. Эрсдэл бол миний тэмүүлдэг ганц эд. Гэхдээ Халктай өдий насандаа тулах гэж байдаг тэнэг байна уу? Би үргэлж мэргэжлийн тамирчны хувьд бэлтгэл таслалгүй, биеэ тордсоор ирсэн. Гэхдээ миний дараахь үеийн Конор Макгрегор нарын зэрэг тулаанчдыг харахаар тэдэнд үлгэр жишээ болмоор санагдах юм. Конор агуу тулаанч байж болох ч хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг үүрч мэдэрч чаддаг байх нь илүү эрхэм” гэж Форд Мартин өгүүлжээ.

Харин Ираны Халкийн хувьд хоёр жилийн өмнө Исламын улс бүлэглэлийнхнийг хашраахаар Ираны армид орох өргөдлөө өгч үзсэн удаатай. Тэр 26 настай бол Мартин Форд 36-тай. Тулааныг товыг мөдхөн зарлах ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE