Хамтран амьдрагчаа хөнөөж, махыг нь шарж идсэн эмэгтэйг баривчилжээ

Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж амьдардаг марокко гаралтай нэгэн эмэгтэйг хамтран амьдрагчаа хөнөөж, махыг нь шарж идсэн хэрэгт буруутган баривчлаад байна.

Долоон жил хамт амьдарсан эрэгтэйгээ өөр эмэгтэйтэй гэрлэх гэж буйг мэдээд хорсож, өширхсөндөө амийг нь хөнөөсөн гэж цагдаа нар үзэж байна. Хамтран амьдрагчаа хөнөөсний дараагаар мөчилж хуваагаад, махыг нь шарж ажлынхаа пакистанчуудтай хамт хуваан идсэн нь тогтоогджээ.

Дүү нь сураггүй алга болсныг дуулаад Мароккогоос ах нь зориудаар АНЭУ-д ирж, байрлаж байсан байранд нь очиход хүний шүд олдсон юм байна. Ингээд цагдаа нарт мэдэгдэж, алуурчин-махчин эмэгтэйг баривчилжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE