М.Нандинцэцэг Монголын боксын түүхэнд шинэ хуудас нээлээ

Энэтхэгийн Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит спорт цогцолборт болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий 54 кг-ын жинд Монгол улсын тамирчин Мягмардуламын Нандинцэцэг шөвгийн наймын тулаанд Мароккогийн Зора Эз-Зароутай тулалдаж ялалт байгууллаа. Ингэснээр Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэн дэх дэлхийн аваргын анхны медалийг хүртэх болзлыг хангаад байна.

М.Нандинцэцэг ДАШТ-ий эхний тулаандаа Хорватын Зельяни Питесаг илт давамгайлан техникийн ялалт авсан юм.

Шөвгийн дөрөвт шалгарч хүрэл медалийн болзлоо хангасан М.Нандинцэцэг энэ сарын 22-нд мөнгөн медалийн төлөө тулаан хийх болно.

news1.mn

SHARE